Хотонт сумын иргэн С.Эрдэнэхүү нь сумандаа будаа буюу үр тариа няцлах, малын холимог тэжээл, няцалбар бэлтгэх үйлдвэр байгуулан үйл ажиллагаагаа эхлээд байна.
Иргэн С.Эрдэнэхүү нь 13Х9 хэмжээтэй 4 метрийн өндөр үйлдвэрийн барилга барьж, 4 хүнийг ажлын байраар ханган ажиллаж байгаа бөгөөд уг үйлдвэр нь өдөрт 14 тн үр тариаг няцалж тэжээл үйлдвэрлэх хүчин чадалтай юм.
Няцалбарын үнэ 1 кг нь 1200 төгрөгийн үнэтэй бөгөөд 25 кг-аар савлаж зах зээлд нийлүүлж байна.
Мөн малчид, иргэдийн хүсэлтээр будааг нь няцалж өгдөг байна. Холбогдох утасны дугаар: 88680210




