Манай аймгийн Эрдэнэмандал сум 2020 онд 468931 толгой мал тоолуулж улсад 5-р байрт орж, аймагтаа тэргүүлж 1-р байр, Батцэнгэл сум 406398 толгой мал тоолуулж 2-р байр, Хайрхан сум 368271 толгой мал тоолуулж 3-р байрт орсон байна.
2020 онд малын төрлөөрөө хамгийн их мал тоолуулсан сумаар:
Адуу: 1. Цэнхэр сум- 34155 толгой
2. Батцэнгэл сум- 32724 толгой
3. Хотонт сум – 29392 толгой
Тэмээ: 1. Хашаат сум – 511 толгой
2. Өгийнуур сум – 456 толгой
3. Өлзийт сум – 192 толгой
Үхэр: 1. Өндөр-Улаан- 66740 толгой
2. Ихтамир- 65273 толгой
3. Чулуут- 64789 толгой
Хонь: 1. Эрдэнэмандал – 303824 толгой
2. Батцэнгэл – 237566 толгой
3. Хайрхан -221428 толгой
Ямаа: 1. Хотонт- 107923 толгой
2. Хашаат- 107283 толгой
3. Эрдэнэмандал- 107145 толгой мал тоолуулж тус бүр эхний гурван байрт орсон байна.
