A huge collection of 3400+ free website templates JAR theme com WP themes and more at the biggest community-driven free web design site
Эхлэл > Мэдээ, мэдээлэл > АРХАНГАЙ АЙМАГ ЗЭЭЛИЙН БАТЛАН ДААЛТЫН САНТАЙ ХАМТРАН АЖИЛЛАХ ГЭРЭЭ БАЙГУУЛАВ

АРХАНГАЙ АЙМАГ ЗЭЭЛИЙН БАТЛАН ДААЛТЫН САНТАЙ ХАМТРАН АЖИЛЛАХ ГЭРЭЭ БАЙГУУЛАВ

Image may contain: 4 people, people smiling, people standing and indoor

УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн, Архангай аймгийн засаг дарга Ц.Мөнхнасан нар “Зээлийн батлан даалтын сан”-гийн Захиргаа төлөвлөлтийн газрын дарга Б.Ариунаа, Эрсдэл өрийн удирдлагын хэлтсийн мэргэжилтэн Т.Есүхэй нартай Архангай аймгийн жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжих чиглэлээр хамтран ажиллах гэрээ байгууллаа.

Гэрээний хүрээнд Архангай аймгийн жижиг, дунд бизнес эрхлэгчид сарын 0.7 хувийн хүүтэй, эхний 3 жилд зөвхөн зээлийн хүүг төлж, 4 дэх жилээс үндсэн зээлээ төлөх, 10 жилийн хугацаатай зээл авах боломж бүрдэж байгаа юм.

Хамтын ажиллагааны хүрээнд Азийн Хөгжлийн Банкны санхүүжилттэй “Зээлийн батлан даалтын сан”-гийн төслийн хүртээмжийг хөдөө орон нутагт нэмэгдүүлэх орон нутгийн жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг зээлийн батлан даалтаар дэмжих, мөн бизнес эрхлэгчдэд зориулсан сургалт, зөвлөгөөн зохион байгуулж, үйлдвэрлэлийг дэмжих үйл ажиллагааг сурталчилан таниулах юм.

УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэнгийн хувьд уг хамтын ажиллагааг дэмжиж ажиллахаа мэдэгдлээ.

Санал болгох

Үржлийн малд үзлэг ангилалт хийж, цөм сүрэг бүрдүүлэх ажлыг зохион байгуулав

Аймгийн ХХААГ, Цөм сүргийн үржлийн төвтэй хамтран Хангай сумын 1000 толгой сарлаг, Өндөр-Улаан сумын 1500 …