A huge collection of 3400+ free website templates JAR theme com WP themes and more at the biggest community-driven free web design site
Эхлэл > Uncategorized > УЛСЫН АВАРГА БОЛОН ХОШОЙ АВАРГА МАЛЧИН ӨРХ, ФЕРМЕР, СААЛЬЧИН, ТАРИАЛАНЧ ХАМТ ОЛОН, ТАРИАЛАНЧ ШАЛГАРЛАА.

УЛСЫН АВАРГА БОЛОН ХОШОЙ АВАРГА МАЛЧИН ӨРХ, ФЕРМЕР, СААЛЬЧИН, ТАРИАЛАНЧ ХАМТ ОЛОН, ТАРИАЛАНЧ ШАЛГАРЛАА.

Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 2 дугаар сарын 10-ны өдрийн тогтоолоор Улсын аварга малчин өрх, Улсын хошой аварга малчин өрх, Улсын аварга саальчин, Улсын аварга фермер, Улсын аварга тариаланч хамт олон, Улсын аварга тариаланчийг тодрууллаа.
21 аймгийн 150 малчин өрхийг Улсын аварга малчин өрхөөр, 13 аймгийн 13 малчин өрхийг улсын хошой аварга малчин өрхөөр, 6 аймгийн 6 саальчинг улсын аварга саальчнаар, 4 аймаг, нийслэлийн 5 фермерийг улсын аварга фермерээр, 14 аймгийн 21 иргэнийг улсын аварга тариаланчаар, 8 аймгийн 12 аж ахуй нэгжийг улсын аварга тариаланч хамт олноор тус тус шалгарууллаа.
Мал аж ахуйн салбарт олон жил тогтвортой, үр бүтээлтэй ажиллаж, туслах болон залуу малчдад мал маллах арга туршлагаа зааж сурган тэднийг малжуулсан, малынхаа чанарыг сайжруулж нэг малаас авах ашиг шимийг нэмэгдүүлсэн, орон нутгийнхаа хөгжилд тодорхой хувь нэмэр оруулж байдаг манлайлагч малчид, газар тариалангийн салбарт тогтвортой амжилт гаргаж бусдыгаа хошуучилж байгаа Улсын аварга тариаланч хамт олон, улсын аварга тариаланч нарыг ийнхүү тодруулсан байна.
Манай аймгийн хувьд Улсын хошой аварга 1, Улсын аварга малчин өрх 10, Улсын аварга саальчин 1, Улсын аварга тариаланч хамт олон 1 тус тус шалгарсан.
Эх сурвалж: ХХААХҮЯам

Санал болгох

ЭРҮҮЛ МЭНДИЙН УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ҮЗЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

Эрүүл мэндээ дэмжих ажлын хүрээнд “Ар мөнгөн чагнуур” өрхийн эрүүл мэндийн төвтэй хамтран “Бодисын солилцооны …