“Архангайн амьдрал” сонин аймгийнхаа “ОНЫ ЕСӨН АЛДАРТАН”-ыг 13 дахь жилдээ тодруулж байна. Салбар салбараас нэр дэвшүүлсэн шилдэг хүмүүсээс уншигч, иргэдийн саналаар есийг нь шалгаруулж, алдартнаар өргөмжилдөг билээ.
Төмөр хулгана жил, 2020 оны алдартнууд нэгээр аймгийн Эрдэнэбулган сумын ” ОД- КР” хоршооны агрономич С.Янжинлхам шалгарчээ.

Эх сурвалж: Архангай амьдрал сонин