A huge collection of 3400+ free website templates JAR theme com WP themes and more at the biggest community-driven free web design site
Эхлэл > Uncategorized > ХАВРЫН ТАРИАЛАЛТЫН БЭЛТГЭЛ АЖИЛ 50 ГАРУЙ ХУВЬТАЙ БАЙНА.

ХАВРЫН ТАРИАЛАЛТЫН БЭЛТГЭЛ АЖИЛ 50 ГАРУЙ ХУВЬТАЙ БАЙНА.

Аймгийн хэмжээнд 15.0 мянган га талбайд үр тариа, үүнээс Улаанбуудайн 10.0 мянган га талбайд, малын тэжээл 3300 га талбайд, хошуу буудай үрийн зориулалтаар 200 га талбайд, тосны ургамал 1500 га талбайд тариална. Төмс 264 га талбайд, хүнсний ногоо 139 га талбайд, жимс жимсгэнэ 69 га талбайд тариалахаар төлөвлөж байна.
Хаврын тариалалтын бэлтгэл ажилд зориулж Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны харьяа Хөдөө аж ахуйг дэмжих санд 2220 тн үр, 133 тн шатахуун, 45 тн бордоо, 37758 литр ургамал хамгааллын бодис, 50 литр үр ариутгагчийн захиалгыг хүргүүлсэн. Үүнээс гадна Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны “Хөдөө аж ахуйг дэмжих” хөтөлбөр, “Нэг малчин-Нэг өвөлжөө-10 ар” аймгийн дэд хөтөлбөрийн хүрээнд малчин өрхөд тэжээлийн ургамал тариалахад дэмжлэг болгож энэ онд 700 гаруй га талбайд тэжээлийн ургамал тариалах үр, техник, шатахууны дэмжлэг үзүүлнэ.
Мөн Өрх бүр тариаланч хөдөлгөөн өрнүүлж 285 өрхөд хүнсний ногоо тариалахад нь үрийн дэмжлэг үзүүлнэ.
Хаврын тариалалтын бэлтгэл ажил 50 гаруй хувьтай явагдаж байгаа бөгөөд тариаланчдыг Улаанбаатар хот, бусад аймгуудаас ирэхэд нь Коронавирусээс урьдчилан сэргийлэх вакцин, PCR-ийн шинжилгээнд хамруулж /356 тариаланч/ улс, аймгийн Онцгой комисс, сумын удирдлагуудтай хамтран халдвар хамгааллын дэглэмийг мөрдүүлэн тариалалтын ажлаа саадгүй явуулах нөхцөл боломжоор хангаж байна.

Санал болгох

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдврийн сайдын 2021 оны 04 дүгээр сарын 22-ний өдрийн А-127 тоот тушаалаар Улаан буудайн үрийг зээлээр олгохоор шийдвэрлэсэн байна.

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдврийн сайдын 2021 оны 04 дүгээр сарын 22-ний өдрийн А-127 …