A huge collection of 3400+ free website templates JAR theme com WP themes and more at the biggest community-driven free web design site
Эхлэл > Uncategorized > “НЭГ АЙЛ-НЭГ ӨВӨЛЖӨӨ-10 АР” газар хөтөлбөрийг боловсруулаад байна. Тиймээс иргэд, малчид та бүхэн хөтөлбөрийн төсөлтэй танилцаж саналаа хэлнэ үү.

“НЭГ АЙЛ-НЭГ ӨВӨЛЖӨӨ-10 АР” газар хөтөлбөрийг боловсруулаад байна. Тиймээс иргэд, малчид та бүхэн хөтөлбөрийн төсөлтэй танилцаж саналаа хэлнэ үү.

“НЭГ АЙЛ-НЭГ ӨВӨЛЖӨӨ-10 АР” газар хөтөлбөрийг боловсруулаад байна. Тиймээс иргэд, малчид та бүхэн хөтөлбөрийн төсөлтэй танилцаж саналаа хэлнэ үү.
Нэг. Нийтлэг үндэслэл
Архангай аймаг газрын нэгдмэл сангийн ангиллаар 5531.4 мянган га газар нутагтай. Үүнээс 3742.8 мянган га бэлчээрийн талбайтай бөгөөд бэлчээрт ашиглагдахгүй чулуурхаг газар, уул толгодын оройн хэсэг болон зэрлэг ан амьтдын бэлчээрийн нөөцийг үлдээж, нийт бэлчээрийнхээ 90 гаруй хувийг ашиглаж байна.
Сүүлийн жилүүдэд малын тоо толгой тогтмол өсч бэлчээрийн даацад ачаалал ихсэж, мөн байгаль цаг уурын улирлын дулаарлаас шалтгаалан бэлчээрийн өвс, ургамлын ургац муудаж зарим төрлийн ургамлын зүйлийн бүрэлдэхүүн устаж, бэлчээрийн усан хангамж, малын бэлчээр хадлан тэжээлийн нөөц хомстож, мал сүрэг тарга хүчээ бүрэн авч чадахгүйд хүрч, мал, малын гаралтай түүхий эд бүтээгдэхүүний үйлдвэрлэл ашиглалт багасаж, малчдын орлого буурах сөрөг хандлага гарч байгаа нь тэжээлийн нөөц, хангамж муу байгаатай холбоотой юм.
Бэлчээр доройтоход малд идэмжтэй тэжээллэг шим чанарт ургамал цөөрч аажмаар мөхдөгийн улмаас ургамлын хооронд халцарч нүцгэрсэн газар ихсэн шороон шуурга элбэгшиж, үржил шимт хөрс элэгдэлд ордог.
Энэ бүхэн нь малд тохиромжгүй хог ургамал үржих, тархах таатай орчин бүрдүүлдэг ба бэлчээрийн үндсэн ургамал сэргэх нөхцөлийг улам бүр хумиж байгаа зэрэг нь малын тэжээлийн хангамжийг сайжруулах тэжээлийн ургамал тариалалтыг нэмэгдүүлэхэд бодлогын хэмжээнд дэмжих шаардлага бий болсон.
Малын генетик нөөцийн тухай хууль, Монгол улсын алсын хараа 2050, Монгол мал үндэсний хөтөлбөр, Монгол малчин үндэсний хөтөлбөр, “Эрчимжсэн мал аж ахуйн хөгжлийг дэмжих хөтөлбөр, Аймгийн тогтвортой хөгжлийн хэтийн зорилт-2026, аймгийн Засаг даргын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр зэрэгт малын тэжээлийн ургамал тариалах, тэжээл үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх талаар тодорхой заалтууд тусгагдсан байдаг.
Хоёр. Хөтөлбөрийн зорилго, зорилт
Бэлчээрийн мал аж ахуйн байгалийн эрсдэлийг даван туулах чадавхийг нэмэгдүүлэх, үүлдэрлэг байдал ашиг шимийн чиглэлээр нь эрчимжүүлэн хөгжүүлж, мал, малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэхэд малын тэжээлийн хүрэлцээ хангамжийг нэмэгдүүлэх, тэжээлийн ургамал тариалах нэр төрлийг олшруулан, бэлчээрийн менежментийг сайжруулж, мал аж ахуйн салбарын тогтвортой хөгжлийг хангах, малчдын орлогыг нэмэгдүүлэх нөхцөлийг бүрдүүлэхэд хөтөлбөрийн зорилго оршино.
Хөтөлбөрийн зорилгыг хэрэгжүүлэхийн тулд дараах зорилтыг дэвшүүлж байна.
2.1. Бэлчээрийн менежментийг сайжруулах замаар мал, амьтны тэжээл үйлдвэрлэлийг нэмэгдүүлэхэд тариалангийн газрын асуудлыг шийдвэрлэх.
2.2. Сумын болон өрхийн төвшинд малын тэжээл тариалах нөхцөл боломжийг бүрдүүлэн дэмжих.
2.3. Тэжээл үйлдвэрлэлийн техник, технологийг сайжруулан, шинжлэх ухааны дэвшилтэт технологи, туршлагыг нэвтрүүлэн дэмжлэг үзүүлэх.
2.4. Тэжээлийн орц, норм, тэжээллэг, жорыг зоотехникийн шаардлагын дагуу тогтоож, тэжээл үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, мал аж ахуйг эрсдэлээс хамгаалах нөхцөлийг бүрдүүлэх.
2.1.Бэлчээрийн менежментийг сайжруулах замаар мал, амьтны тэжээл үйлдвэрлэлийг нэмэгдүүлэхэд тариалангийн газрын асуудлыг шийдвэрлэх зорилтын хүрээнд дараах үйл ажиллагааг хэрэгжүүлнэ.
2.1.1.Бэлчээрийн менежментийг боловсронгуй болгох бэлчээр, тариалангийн газрыг бүсчлэн тогтоож, мэдээллийн санг бүрдүүлэх;
2.1.2. Бэлчээрийн кадастрын зураглалын дагуу мал аж ахуй эрхлэх бүс нутагт эрчимжсэн мах, сүүний үхэр, гахай, тахиа, зөгийн цогцолбор аж ахуйг байгуулж, мал, амьтныг хэрэгцээт тэжээлээр хангах техник, технологийг нэвтрүүлэх;
2.1.3. Бэлчээрийн менежментийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд нутгийн удирдлагын байгууллагаас хэрэгжүүлж буй бодлого шийдвэр, хөтөлбөр, журмын хэрэгжилтийг хангах, заалтыг жил бүрийн Засаг даргын үндсэн чиглэлд тусгуулах;
2.1.4. Бэлчээрийн менежментийг сайжруулан бэлчээрийн мал аж ахуйг төв сууринд эрчимжсэн хэлбэрээр хөгжүүлэхэд шаардлагатай санхүүжилтийг шийдвэрлүүлэх;
2.1.5. Бэлчээрт хөнөөл учруулж буй мэрэгч амьтад, шавьжтай байгаль орчин, хүн, мал, амьтанд халгүй дэвшилтэт арга, технологи ашиглан тэмцэх өвс, тэжээлиин чанарыг нь алдагдуулахгүйгээр хадгалах баглаа боодлын шинэ технологи нэвтрүүлэн овор багатай, чанар сайтай тэжээл бэлтгэж өвс, тэжээлийн байнгын нөөц бүрдүүлэх.
2.2. Сумын болон өрхийн түвшинд малын тэжээл тариалах нөхцөл боломжийг бүрдүүлэн дэмжих зорилтын хүрээнд дараах үйл ажиллагааг хэрэгжүүлнэ.
2.2.1. Нийт малчин өрхийн 30-аас доошгүй хувиас санал асуулга авч судалгаа хийх
2.2.2. Сумын хэмжээнд малын тэжээлийн ургамал тариалах малчид, иргэн аж ахуй нэгжид үр шатахууны дэмжлэг үзүүлэх;
2.2.3. Малчдын оролцоотой малын тэжээлийн ургамал тариалахад малчин өрхийн оролцоог нэмэгдүүлэх;
2.2.4. Сум, багийн хэмжээнд төвлөрсөн талбайд нэгдсэн журмаар малчидтай хамтран малын тэжээлийн ургамал тариалахад шаардагдах зардлын тооцоог гаргах.
2.3.Тэжээл үйлдвэрлэлийн техник, технологийг сайжруулан, шинжлэх ухааны дэвшилтэт технологи, туршлагыг нэвтрүүлэн дэмжлэг үзүүлэх зорилтын хүрээнд дараах үйл ажиллагааг хэрэгжүүлнэ.
2.3.1. Малын тэжээлийн ургамал тариалах, тэжээл үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх норм стандартыг мөрдүүлэх сургалт мэдээлэл хийх;
2.3.2. Малын тэжээлийг хадгалан хамгаалах, малыг тэжээх талаар жор технологийг мөрдүүлэх сургалт зохион байгуулах;
2.3.3. Уурагт багсармал, холимог, хорголжин тэжээл үйлдвэрлэх тэжээлийн бага, дунд оврын цех байгуулахад бодлогоор дэмжих;
2.3.4. Гадаад, дотоодын зээл, тусламж, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх замаар тэжээлийн үйлдвэрүүдийг байгуулж, орчин үеийн техник, технологийг үйлдвэрлэлд нэвтрүүлэн, тэдгээрийн сэлбэг хэрэгслийн хангамжийг сайжруулах;
2.3.5. Тэжээл үйлдвэрлэх арга технологийн талаар малчид, ферм эрхлэгчдэд сургалт зохион байгуулах, гарын авлага, мэдээллийн хэрэгсэл зэргээр сурталчлан таниулах;
2.3.6. Тэжээл үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, чанарыг сайжруулах чиглэлээр судалгааны байгууллагуудтай хамтран ажиллаж, шинжлэх ухааны ололтыг үйлдвэрлэлд нэвтрүүлэх талаар хамтран ажиллах;
2.4. Тэжээлийн орц, норм, тэжээллэг, жорыг зоотехникийн шаардлагын дагуу тогтоож, тэжээл үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, мал аж ахуйг эрсдэлээс хамгаалах нөхцөлийг бүрдүүлэх зорилтын хүрээнд дараах үйл ажиллагааг хэрэгжүүлнэ.
2.4.1. Малын тэжээлийн жор, тэжээлийн орц, нормыг тогтоож, мал, амьтны төрөл, нас, хүйсэнд тохируулан тэжээх арга, технологи, зааврыг боловсруулах;
2.4.2. Мал аж ахуй эрхлэх бүс нутагт бэлчээрийн менежмент хийж, мал аж ахуйн ерөнхий төлөвлөгөө, зураг, төсвийг холбогдох газруудтай хамтран боловсруулах ажлыг зохион байгуулах;
2.4.3. Мал, амьтны тэжээлд өргөн ашиглагдаж байгаа ногоон тэжээлийн ургамлын үр тариалах талбайг холбогдох газруудтай хамтран шийдвэрлүүлэх;
2.4.4. Мал, амьтны тэжээлийн төрөл, ангиллыг тогтоож, ногоон тэжээл үйлдвэрлэх стандарт, технологийг боловсруулж, мөрдүүлэх;
2.4.5.Max, сүүний үхэр, гахай, тахианы эрчимжсэн аж ахуй бүрт зориулалтын багсармал, холимог тэжээл үйлдвэрлэх стандарт, технологийг боловсруулж мөрдүүлэх;
Гурав. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх хугацаа, хүрэх үр дүн
3.1. Хөтөлбөрийг 2021-2024 онд хэрэгжүүлнэ.
Дөрөв. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх удирдлага, зохион байгуулалт
Хөтөлбөрийн удирдлага, зохион байгуулалтыг дараах байгууллага хариуцна.
4.1. Төр, төрийн бус байгууллага, хоршоо, хувийн хэвшлийн түншлэлийн зарчимд тулгуурлан хөтөлбөрийг аймгийн хэмжээнд удирдан зохион байгуулах, зохицуулах үүргийг Хүнс, хөдөө аж ахуйн газар хариуцна.
4.2. Хөтөлбөрийг аймгийн хэмжээнд хэрэгжүүлэх ажлыг холбогдох төрийн захиргааны болон мэргэжлийн байгууллага, хувийн хэвшлүүд хариуцна.
4.3. Хөтөлбөрийг сумын түвшинд удирдан зохион байгуулах, зохицуулах үүргийг тухайн шатны Засаг дарга, хэрэгжүүлэх ажлыг тухайн орон нутгийн мэргэжлийн байгууллага хүлээх.
4.4. Хөтөлбөрийг үр дүнг жил бүр тооцож ажиллана.
Тав. Хөтөлбөрийн санхүүжилт
5.1. Улсын болон орон нутгийн төсөв;
5.2. Иргэн, аж ахуйн нэгжийн хөрөнгө оруулалт;
5.3. Арилжааны бус хөнгөлөлттэй зээл, тусламж олгох;
5.4. Гадаад улс, олон улсын буцалтгүй тусламж, хөнгөлөлттэй зээл;
Зургаа. Хөтөлбөрийн шалгуур үзүүлэлтийг хэмжих үзүүлэлт
Хөтөлбөрийн үр дүнгийн шалгуурыг дараах үзүүлэлтээр хэмжинэ.
6.1. Бэлчээрийн менежментийг сайжруулан, малын бэлчээр хадлангийн талбайн зориулалтыг бүсчлэн тогтоосноор малын чанар, ашиг шимийн түвшин нэмэгдэж, мал сүрэг эрсдэл даах чадавхийг нэмэгдүүлж, малчдын орлого нэмэгдсэн байна.
6.2. Тэжээлийн жор, норм, стандартыг мөрдүүлснээр тэжээл үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд тавигдах шаардлагыг тогтоож, үнэлж дүгнэх, хяналт тавих нөхцөл бүрдэнэ.
6.3.Тэжээл үйлдвэрлэлд шинжлэх ухааны дэвшилтэт техник, технологийг нэвтрүүлснээр ногоон тэжээлийн үйлдвэрлэл нэмэгдэж, эрчимжсэн аж ахуйн мал, амьтны тэжээл, усан хангамж сайжирна.
6.4. Бэлчээрт менежмент хийснээр тэжээл үйлдвэрлэлийг нэмэгдүүлж, мал, амьтны ашиг шимийн гарц сайжран, төв суурингийн хүн амыг мах, сүү болон стратегийн хүнсээр хангах нөхцөл бүрдэж, мал аж ахуйн салбарын тогтвортой хөгжил хангагдана.
—-оОо—-

 

Санал болгох

ХАВРЫН ТАРИАЛАЛТАД ЗОРИУЛЖ ХҮНСНИЙ НОГООНЫ ҮРИЙГ ХӨНГӨЛӨЛТТЭЙ НӨХЦӨЛӨӨР ОЛГОЛОО

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Хөдөө аж ахуйг дэмжих сангаас 50 кг шар …