A huge collection of 3400+ free website templates JAR theme com WP themes and more at the biggest community-driven free web design site
Эхлэл > Uncategorized > ХЭРЭГЛЭЭНИЙ ҮНИЙН ТАЛААРХ СТАТИСТИК ТОО, МЭДЭЭЛЭЛ.

ХЭРЭГЛЭЭНИЙ ҮНИЙН ТАЛААРХ СТАТИСТИК ТОО, МЭДЭЭЛЭЛ.

ХЭРЭГЛЭЭНИЙ ҮНИЙН ТАЛААРХ СТАТИСТИК ТОО, МЭДЭЭЛЭЛ
2021 оны 04 дүгээр сард бараа үйлчилгээний үнэ тариф өмнөх сарынхаас 0.9 хувиар, өнгөрсөн оны мөн үеийнхээс 3.6 хувиар, 2020 оны 12 дугаар сарынхаас 3.9 хувиар тус тус өссөн байна.
Өнгөрсөн 03 дугаар сартай зэрэгцүүлэхэд хэрэглээний сагсанд авсан 238 нэрийн бараа үйлчилгээний үнэ тарифын 14.3 хувийнх нь өсч, 0.4 хувийнх нь үнэ буурч, 85.3 хувийнх нь үнэ тогтвортой байлаа.
Тухайлбал: Өмнөх сарынхаас бүх төрлийн бензин шатахуун, хонь, үхэр, адуу, ямааны мах, 1 болон 2 дугаар зэргийн савласан гурил, сармис, манжин, шоколад, үзэм, пиво, өндөг, шүдэнз, талх зэрэг бүтээгдэхүүний үнэ 0.1-13.4 хувиар нэмэгдсэн байна.
Харин өмнөх оны мөн үетэй зэрэгцүүлэхэд 1.3 хувийнх нь буюу 3 нэрийн бараа үйлчилгээний үнэ буурч, 27.3 хувийнх нь буюу 65 нэрийн бараа үйлчилгээний үнэ тариф өсч, 71.4 хувийнх нь үнэ тогтвортой байна.
Өнгөрсөн оны мөн үеийнхээс шар болон цагаан будаа, гурил, давс, адуу, хонь ямаа, үхэр, тахианы мах, ургамлын тос, шар тос, үнээний задгай сүү, сармис, хатаасан жимс, сонгино, лууван манжин, гүрж ногоон цай зэрэг барааны үнэ 0.1 хувиас 3.7 дахин нэмэгдсэн байна.
Эх сурвалж: Архангай аймгийн Статистикийн хэлтсийн эдийн засаг, нийгмийн байдлын тухай танилцуулга.

Санал болгох

14 ИЖ БҮРДЭЛ ТРАКТОР БҮХИЙ ТЕХНИКИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТӨВИЙГ ХХААХҮЯ -ТАЙ ХАМТРАН ТӨСВИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТААР БАЙГУУЛЛАА

Хөдөө аж ахуйн салбарын үйлдвэрлэлийн бүтээмжийг нэмэгдүүлэх, эрсдлийг бууруулахад техник, технологийн шинэчлэл, тэжээлийн нөөц, хангамж …