A huge collection of 3400+ free website templates JAR theme com WP themes and more at the biggest community-driven free web design site
Эхлэл > Uncategorized > АЖ ҮЙЛДВЭРИЙН САЛБАРЫН СТАТИСТИК ТОО, МЭДЭЭЛЭЛ

АЖ ҮЙЛДВЭРИЙН САЛБАРЫН СТАТИСТИК ТОО, МЭДЭЭЛЭЛ

Үйлдвэрийн газрууд 2021 оны эхний 4 сард оны үнээр 3073.3 сая төгрөгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэсэн нь 0.3 хувиар буурсан бол 3078.9 сая төгрөгийн бүтээгдэхүүн борлуулсан нь өнгөрсөн оныхоос 2.7 хувиар өссөн байна.
Зэрэгцүүлэх үнээр үнэлснээр 3312.5 сая төгрөгийн нийт бүтээгдэхүүн үйлдвэрлэсэн нь өнгөрсөн оны мөн үеийнхээс
0.2 хувиар буурсан байна.
Нийт үйлдвэрлэлтийн 14.1 хувийг хүнс ундааны, 0.9 хувийг хэвлэлийн, 68.3 хувийг дулаан, эрчим хүчний, 8.9 хувийг усан хангамж, 1.1 хувийг модон эдлэлийн, 4.9 хувийг гутал хувцасны, 1.7 хувийг барилгын, 0.1 хувийг бусад үйлдвэрлэл эзэлж байна.
Гол нэрийн бүтээгдэхүүнээс талх, нарийн боов, дулааны үйлдвэрлэл 4.5-26.2 хувиар нэмэгдлээ. Харин хэрчсэн гурил, бууз, борц, зүсмэл, хүснэгт, түгээсэн цэвэр ус, монгол гутал, савхин гутал, эсгий шаахай, монгол дээл, эмээлийн мод, гэрийн модон тавилгын үйлдвэрлэлийн хэмжээ 2.4-68.2 хувиар буурсан байна.
Тээврийн байгууллагууд 2.3 мянган зорчигч, 5.7 мянган тонн ачаа тээвэрлэн 0.7 сая хүн км, 1.3 сая ткм ажил гүйцэтгэн 162.9 сая төгрөгийн орлоготой ажиллаа.
Өнгөрсөн оны мөн үеийнхээс зорчигч, зорчигч эргэлт 86.0-89.6 хувиар, ачаа, ачаа эргэлтийн хэмжээ 49.1-37.1 хувиар тус тус буурсан байна.
Эх сурвалж: Архангай аймгийн Статистикийн хэлтсийн эдийн засаг, нийгмийн байдлын тухай танилцуулга.

Санал болгох

14 ИЖ БҮРДЭЛ ТРАКТОР БҮХИЙ ТЕХНИКИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТӨВИЙГ ХХААХҮЯ -ТАЙ ХАМТРАН ТӨСВИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТААР БАЙГУУЛЛАА

Хөдөө аж ахуйн салбарын үйлдвэрлэлийн бүтээмжийг нэмэгдүүлэх, эрсдлийг бууруулахад техник, технологийн шинэчлэл, тэжээлийн нөөц, хангамж …