A huge collection of 3400+ free website templates JAR theme com WP themes and more at the biggest community-driven free web design site
Эхлэл > Uncategorized > ТӨГӨЛ БАЙГУУЛЛАА

ТӨГӨЛ БАЙГУУЛЛАА

Энэ онд Худалдааны салбар үүсч хөгжсөний 100 жил, Нийтийн ахуйн үйлчилгээний салбар үүсч хөгжсөний 90 жилийн ой тохиож байгаатай холбогдуулан аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газраас санаачлан худалдаа, ахуй үйлчилгээ эрхлэгч иргэн, аж ахуйн нэгж болон салбар холбоотой хамтран мод тарих арга хэмжээг
2021 оны 05 сарын 21-ний өдөр зохион байгууллаа.
Уг арга хэмжээнд худалдааны томоохон үйл ажиллагаа эрхлэдэг “Хасу” нийтийн худалдааны төв, ” Тэрх” худалдааны төв, ” Архангайд үйлдвэрлэв” худалдааны төв, “Ануд” төв, ” Мойлт” төв, “Бүрэн Ар” ХХК, ” Гост трейд” ХХК, ” Тансаг трейд” ХХК, ” Тансаг оюу” ХХК, ” Хадат хужирт” ХХК, “999” худалдааны тав, ахуйн үйлчилгээний салбарт үйл ажиллагаа явуулдаг Үсчин, гоо сайханчдын холбоо, Үйл уран оёдолчдын холбоо, Гэрэл зураг сонирхогчдын холбоо, мод, модон эдлэл үйлдвэрлэгчид зэрэг нийт 100 гаруй иргэн, аж ахуйн нэгжүүд идэвх санаачлагатай оролцож 190 модыг тарьсан.
Уг төгөлийг цаашид арчилж, хамгаалах, хашаажуулах ажлыг Эрдэнэбулган сумын Засаг даргын тамгын газар хариуцан ажиллах юм.
  
 
   

Санал болгох

14 ИЖ БҮРДЭЛ ТРАКТОР БҮХИЙ ТЕХНИКИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТӨВИЙГ ХХААХҮЯ -ТАЙ ХАМТРАН ТӨСВИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТААР БАЙГУУЛЛАА

Хөдөө аж ахуйн салбарын үйлдвэрлэлийн бүтээмжийг нэмэгдүүлэх, эрсдлийг бууруулахад техник, технологийн шинэчлэл, тэжээлийн нөөц, хангамж …