A huge collection of 3400+ free website templates JAR theme com WP themes and more at the biggest community-driven free web design site
Эхлэл > Uncategorized > ХАНГАЙ СУМЫН 2500 ГА БЭЛЧЭЭРТ ҮЛИЙН ЦАГААН ОГОТНОТОЙ ТЭМЦЭХ АЖЛЫГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА.

ХАНГАЙ СУМЫН 2500 ГА БЭЛЧЭЭРТ ҮЛИЙН ЦАГААН ОГОТНОТОЙ ТЭМЦЭХ АЖЛЫГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА.

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2021 оны А-76 дугаар тушаал, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн даргын баталсан удирдамж, Засаг даргын 2021 оны А/238 тоот захирамжийг тус тус хэрэгжүүлэх зорилгоор бэлчээрийг хамгаалах, нөхөн сэргээх, бэлчээрийн ургамал хөрсөнд хөнөөл учруулж буй үлийн цагаан оготнотой байгаль орчинд халгүй дэвшилтэд арга технологи ашиглан тэмцэх ажлыг Хангай сумын 2500 га бэлчээрт 2021 оны 05 дугаар сарын 12-ны өдрөөс эхлэн зохион байгуулж байна.
   Аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газраас 5 тн бактержуулсан будааг татан авч үлийн цагаан оготно хамгийн ихээр тархсан Тэрх багийн 1200 га талбайд 2.5 тн будаа, Чандмана багийн 1300 га талбайд 2.5 тн будааг тус тус хуваарилан 36 малчин, ажлын хэсгийн 11 хүн ажиллаж байна.
Мэдээ бэлтгэсэн: Хангай сумын Хөдөө аж ахуйн тасаг

Санал болгох

14 ИЖ БҮРДЭЛ ТРАКТОР БҮХИЙ ТЕХНИКИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТӨВИЙГ ХХААХҮЯ -ТАЙ ХАМТРАН ТӨСВИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТААР БАЙГУУЛЛАА

Хөдөө аж ахуйн салбарын үйлдвэрлэлийн бүтээмжийг нэмэгдүүлэх, эрсдлийг бууруулахад техник, технологийн шинэчлэл, тэжээлийн нөөц, хангамж …