A huge collection of 3400+ free website templates JAR theme com WP themes and more at the biggest community-driven free web design site
Эхлэл > Uncategorized > ХХААХҮ-ИЙН САЛБАРЫН НИЙТ ХАМТ ОЛНЫ ЗҮТГЭЛИЙГ ЗАСГИЙН ГАЗАР ҮНЭЛЛЭЭ

ХХААХҮ-ИЙН САЛБАРЫН НИЙТ ХАМТ ОЛНЫ ЗҮТГЭЛИЙГ ЗАСГИЙН ГАЗАР ҮНЭЛЛЭЭ

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам 

ХХААХҮ-ийн яам Монгол Улсын хууль тогтоомж, төрийн бодлого, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлэн өнгөрсөн оны үзүүлэлтээр тэргүүлж, шилдэг яамаар шалгарлаа. Сүүлийн хоёр жил ковид-19 цар тахал дэгдэж, хэвийн амьдралын горим алдагдсан амаргүй нөхцөл байдалтай байгаа ч энэ том салбарынхан хамтдаа хичээсэн гэдгийг Монгол Улсын Засгийн газар онцолсон юм.

Цөөнгүй аймагт зудын бодит аюул нүүрлэж, салбарын зарим бараа бүтээгдэхүүнийг үнийн өсөлтийн шуурга дайрсан ч энэ бүх эрсдэлийг урьдчилан тооцоолж, нөөц бүрдүүлэх зэргээр шуурхай зохицуулалт хийснээр Монгол Улс хүнсний хомсдолд ороогүй. Энэ бүхэн салбарын цохилох зүрх нь болсон малчид, ногоочид, тариаланч, үйлдвэрлэгчид, иргэн, аж ахуйн нэгжүүд, салбарын эрдэмтэн судлаачдын гавьяа юм. Салбарын нийт хамт олонд чин сэтгэлийн талархал илэрхийлье.

Санал болгох

Арьс ширэн түүхий эдийн чанарыг хамгаалах: Хөлдөөх арга

  Best free WordPress theme