A huge collection of 3400+ free website templates JAR theme com WP themes and more at the biggest community-driven free web design site
Эхлэл > Uncategorized > XVII жарны “Цөөвөр” хэмээх цагаагчин үхэр жилийн босгон дээр Монгол Улсын Засгийн газраас “Улсын аварга малчин өрх”, “Улсын аварга Саальчин”, “Улсын хошой аварга малчин”, “Улсын аварга тариаланч хамт олон”-ыг шалгаруулсан бөгөөд аварга малчдын шагналыг өнөөдөр гардуулан өглөө.

XVII жарны “Цөөвөр” хэмээх цагаагчин үхэр жилийн босгон дээр Монгол Улсын Засгийн газраас “Улсын аварга малчин өрх”, “Улсын аварга Саальчин”, “Улсын хошой аварга малчин”, “Улсын аварга тариаланч хамт олон”-ыг шалгаруулсан бөгөөд аварга малчдын шагналыг өнөөдөр гардуулан өглөө.

Манай аймгаас ” Улсын хошой аварга малчин” 1, ” Улсын аварга саальчин” 1, “Улсын аварга малчин өрх” 10, нийт 12 аварга малчинтай болсон.
“УЛСЫН ХОШОЙ АВАРГА МАЛЧИН”-аар:
Батцэнгэл сумын Дэл багийн малчин Л.Айлтгүйбаатар, эхнэр Б.Энхтуяа,
“УЛСЫН АВАРГА СААЛЬЧИН”-аар:
Булган сумын Тусгалт багийн саальчин Б.Батцэцэг,
“УЛСЫН АВАРГА МАЛЧИН ӨРХ”-өөр:
1. Батцэнгэл сумын Хөнөг багийн малчин Б.Сүхбат, эхнэр П.Оюунгэрэл,
2. Цэцэрлэг сумын Хонгорж багийн малчин Ц.Пүрэвдорж; эхнэр Б.Цэрмаа,
3. Хотонт сумын Бургалтай багийн малчин Ж.Батсайхан, эхнэр О.Орхонтуяа,
4. Ихтамир сумын Бугат багийн малчин Ж.Мөнхбат, эхнэр Ж.Ундрах,
5. Өндөр-Улаан сумын Хануй багийн малчин Б.Дашдаржаа, эхнэр С.Чулуунцэцэг,
6. Хашаат сумын Жаргалант багийн малчин Ж.Батсуурь; эхнэр М.Наранцацарал,
7. Эрдэнэмандал сумын Хан-Өндөр багийн малчин Ж.Дарханбаатар, эхнэр Д.Дэлгэрнасан,
8. Цэнхэр сумын Орхон багийн малчин С.Бадмаагарав, эхнэр Я.Оюунчимэг,
9. Өгийнуур сумын Тоглох багийн малчин М.Отгонбат, С.Энхтуяа,
10. Өлзийт сумын Бодонт багийн малчин Ж.Баатаржин, эхнэр Б.Дуламсүрэн,
“УЛСЫН АВАРГА ТАРИАЛАНЧ ХАМТ ОЛОН”-оор:
Төвшрүүлэх сумын Б.Жавхлан захиралтай “Бага хангай” ХХК тус тус шалгарсан байна.

Санал болгох

14 ИЖ БҮРДЭЛ ТРАКТОР БҮХИЙ ТЕХНИКИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТӨВИЙГ ХХААХҮЯ -ТАЙ ХАМТРАН ТӨСВИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТААР БАЙГУУЛЛАА

Хөдөө аж ахуйн салбарын үйлдвэрлэлийн бүтээмжийг нэмэгдүүлэх, эрсдлийг бууруулахад техник, технологийн шинэчлэл, тэжээлийн нөөц, хангамж …