A huge collection of 3400+ free website templates JAR theme com WP themes and more at the biggest community-driven free web design site
Эхлэл > Uncategorized > АРХАНГАЙ АЙМГИЙН ХҮНС ХӨДӨӨ АЖ АХУЙН ГАЗАР, ЗАХ ЗЭЭЛ БА БЭЛЧЭЭРИЙН УДИРДЛАГЫН ХӨГЖИЛ ТӨСЛИЙН НЭГЖТЭЙ ХАМТРАН ХИЙЖ ГҮЙЦЭТГЭСЭН АЖИЛ / 2019-2021/

АРХАНГАЙ АЙМГИЙН ХҮНС ХӨДӨӨ АЖ АХУЙН ГАЗАР, ЗАХ ЗЭЭЛ БА БЭЛЧЭЭРИЙН УДИРДЛАГЫН ХӨГЖИЛ ТӨСЛИЙН НЭГЖТЭЙ ХАМТРАН ХИЙЖ ГҮЙЦЭТГЭСЭН АЖИЛ / 2019-2021/

2019 онд Төслийн 100%-н хөрөнгө оруулалтаар нийт 6 хөрөнгө оруулалтын ажлыг 428,9 сая төгрөгөөр Хайрхан суманд “Өвс тэжээлийн агуулах саравч”, 3 суманд 6 “Инженерийн хийцтэй гүн өрмийн худаг” , 10  “Бог мал угаах банн”, Эрдэнэмандал, Хайрхан суманд “Ажлын байр”-ны засварын ажил, мөн “Малчдын сургалт мэдээллийн төв”-ыг  тохижуулж, 15 ширхэг  “Үлийн цагаан огтоно устгах төхөөрөмж”-ийг нийлүүлж сум орон нутагт хүлээлгэн өгөв.

Төслийн 3 суманд 24 Бэлчээр Ашиглах Малчдын Бүлэг /БАМБ/ байгуулав. БАМБ-н гишүүдэд  Бэлчээр Ашиглагчдын Нэгдсэн Холбоо ТББ-тай хамтран сургалтуудыг зохион байгуулж  бүлгийн дүрэм ажиллах журмыг  боловсруулж, дундын сангийн журмийг хэлэлцэн батлуулж Бэлчээрийн менежтентийн дунд хугцааны төлөвлөгөөний төслийг малчдын оролцоотойгоор боловсрууулж сумдын ИНХ-ын тэргүүлэгчдээр баталгаажуулав

 

ХАА-н чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг орон нутгийн ААН-ыг  шалгаруулж бизнес төлөвлөгөө боловсруулах 1 сарын сургалтанд хамруулав.

2020 оноос орон нутгийн 30%-ийн оролцоотойгоор  1 тэрбум 404 сая 500 мянган төгрөгийн 6 төсөл, арга хэмжээг хэрэгжүүлж 17 суманд 44 “Инженерийн хийцтэй гүн өрмийн худаг”, 12 суманд “Бог мал угаах суурин  ванн”,  Төвшрүүлэх суманд  “Ажлын байр”-ны засвар, “Малчдын сургалт, мэдээллийн төв” тохижуулж, 36 ширхэг “Үржлийн мал” нийлүүлж, аймгийн ХХААГ-ын дэргэд “Бизнес инкубатор төвийн барилга”-ыг шинээр  барьж  ашиглалтанд оруулав.  Мөн малчдын бэлчээрийн зохистой ашиглалт  болон  өрхийн орлого нэмэгдүүлэх чиглэлээр 24 малчны бүлэг тус бүрт 500 мянган төгрөгийн хөрөнгө оруулалт хийв.

Эрдэнэмандал, Хайрхан, Төвшрүүлэх суманд эрсдлийн сангийн 20,0 сая төгрөгийг  сумдын төрийн сангийн дансанд төвлөрүүлэв.

Бичил жижиг бизнес эрхлэгч 14 иргэдэд 120,0 сая төгрөгийн,  хөдөө аж ахуйн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 9 аж ахуйн нэгжид 607,5 сая төгрөгийн  нийт 727,5 сая төгрөгийн зээл олгогдов.

Эрдэнэмандал, Төвшрүүлэх, Хайрхан суманд ажлын байрыг засварлан ба  үр дүнд 20 гаруй эмэгтэйчүүд, иргэд ажлын байраар хангагдав

2021 оны батлагдсан төсөв төлөвлөгөөний дагуу орон нутгийн хамтран санхүүжилтээр 9 суманд /Эрдэнэбулган-2, Эрдэнэмандал-2, Хотонт-1, Булган-1, Төвшрүүлэх-1, Жаргалант-1, Цэцэрлэг-1, Өлзийт-1, Хотонт-1/ “Инженерийн хийцтэй гүн өрмийн худаг” 11-г барих, Хотонт суманд “Өвс тэжээлийн агуулах, саравч” шинээр барих, Эрдэнэбулган суманд Хүнсний ногооний зоорь” шинээр барих, Эрдэнэмандал суманд “Мал төхөөрөх цэг”-ийг шинээр барих, ХХААГ-ын дэргэдэх “Бизнес  төв, борлуулалтын цэг”-ийн дэмжлэгт шаардлагатай техник тоног төхөөрөмжийг нийлүүлэх  ажлуудын худалдан авах ажиллагааг аймгийн ОНӨГазраас төлөвлөгөөний дагуу зохион байгуулж гүйцэтгэгч компаниудтай гэрээг байгуулав. Ажлын гүйцэтгэлд аймгийн Засаг даргын захирамжаар томилогдсон комисс гэрээний дагуу хяналт хийж ажиллаж байна.

Өнөөдрийн байдлаар Инженерийн хийцтэй гүн өрмийн худаг гаргах ажил 60%-тай, Хүнсний ногооны зоорь барих ажил 30%-тай, Өвс тэжээлийн агуулах саравч барих ажлын гүйцэтгэл  бүрэн хийгдэж комисст хүлээгэн өгөхөд бэлэн болов.

Цаашид 2022 онд  малчид, иргэдийн санал хүсэлт, зах зээлийн эрэлт хэрэгцээ, боломж, дэд бүтэц  зэргийг харгалзан үзэж  “Мал төхөөрөх цэг”-ийг 4 суманд шинээр байгуулах саналыг Аймгийн удирдлага болон, төслийн удирдах нэгжид хүргүүлэхээр бэлтгэн ажиллаж байна.

Энэхүү “ Мал төхөөрөх цэг” нь 340.0 сая. төгрөгийн өртөгөөр баригдах бөгөөд энэхүү зардлан 50%-ийг Төслийн удирдах нэгжээс, 25%-ийг Аймгийн нөөц сангаас, 25% -ийг сум хариуцан гаргахаар тооцож байна.

Санал болгох

“АРХАНГАЙ ТҮНШЛЭЛ-2021” ҮЗЭСГЭЛЭН ХУДАЛДААГ ЗОХИОН БАЙГУУЛНА.

Хүнс, хөдөө аж ахуйн салбарын үйл ажиллагааг олон нийтэд сурталчлах, хамтын ажиллагааг дэмжих, орон нутгийн …