A huge collection of 3400+ free website templates JAR theme com WP themes and more at the biggest community-driven free web design site
Эхлэл > Uncategorized > ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан Архангай аймагт ажиллаж байна.

ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан Архангай аймагт ажиллаж байна.

Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан, ХХААХҮЯамны Жижиг дунд үйлдвэрийн газрын дарга Я.Эрдэнэсайхан, Мал эмнэлгийн ерөнхий газрын дарга Б.Ганзориг нар өнөөдөр буюу 2021 оны 09 дүгээр сарын 27-ний өдөр Архангай аймагт ажиллаж байна.
Ажлын хөтөлбөрийн дагуу үдээс өмнө аймгийн ХХААГ-ын үйл ажиллагаатай танилцаж, хамт олонтой уулзсан бөгөөд энэ үеэр аймгийн ХХААГ-ын дарга П.Гомбодорж аймгийн хөдөө аж ахуйн салбарын бодлого чиглэл, зорилт, 2021 онд хийж хэрэгжүүлсэн ажлын талаар товч танилцууллаа.
Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын бодлого чиглэл, Засгийн газар, ХХААХҮЯамнаас хийж хэрэгжүүлж буй ажлын талаар мэдээлэл хийлээ.
Хөтөлбөрийн дагуу аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газар, Мал эмнэлгийн газар, сумдын Хөдөө аж ахуйн тасаг, Мал эмнэлгийн тасгийн мэргэжилтнүүдтэй цахим уулзалтыг яг одоо хийж байна.
Цахим уулзалтад Монгол Улсын Их Хурлын гишүүн Ё.Баатарбилэг, Ж.Мөнхбат, Г.Тэмүүлэн, ХХААХҮСайд З.Мэндсайхан, ХХААХҮЯамны Жижиг дунд үйлдвэрийн газрын дарга Я.Эрдэнэсайхан, Мал эмнэлгийн ерөнхий газрын дарга Б.Ганзориг нар оролцож Архангай аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн салбарт хийж хэрэгжүүлсэн ажил, томоохон хөрөнгө оруулалт, цаашид авч хэрэгжүүлэх ажил, арга хэмжээний талаар мэдээлэл өгч, мэргэжилтнүүдийн санал хүсэлтийг сонсож байна.
 
 

Санал болгох

“АРХАНГАЙ ТҮНШЛЭЛ-2021” ҮЗЭСГЭЛЭН ХУДАЛДААГ ЗОХИОН БАЙГУУЛНА.

Хүнс, хөдөө аж ахуйн салбарын үйл ажиллагааг олон нийтэд сурталчлах, хамтын ажиллагааг дэмжих, орон нутгийн …