A huge collection of 3400+ free website templates JAR theme com WP themes and more at the biggest community-driven free web design site
Эхлэл > Uncategorized > БОГ МАЛЫН ХЭЭЛТҮҮЛГИЙН АЖЛЫГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА.

БОГ МАЛЫН ХЭЭЛТҮҮЛГИЙН АЖЛЫГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА.

Аймгийн Цөм сүргийн үржлийн төв нь 2021 онд бог малын 200 толгой хээлтүүлэгчийг шинээр нөхөн тавьж нийт бог малын 300 толгой хээлүүлэгч малыг үржүүлэгт ашиглаж байна. Үүнээс:
Мах ноосны чиглэлийн 2-4 насны “Хөвсгөлийн цагаан уул” үүлдрийн 100 толгой хуц, “Баяд” үүлдрийн 150 толгой хуц, “Тамир” үүлдрийн хэсгийн 50 толгой хуцыг 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн малчдын захиалгаар гэрээ хийж хээлтүүлэгт ашиглах ажлыг зохион байгуулна.
Мөн махны чиглэлийн “Суффолк”, “Эдильбай” үүлдрийн хуцаар Цэнхэр, Өндөр-Улаан сумын 250 толгой эм хонинд зохиомол хээлтүүлэг хийнэ.
Цөм сүргийн үржлийн төв нь энэ оны 7, 8 саруудад Батцэнгэл, Цэнхэр, Ихтамир сумдын малчдын захиалгаар “Сэлэнгэ”, “Герфорд” үүлдрийн бухын гүн хөлдөөсөн үрээр 80 толгой үнээнд зохиомол хээлтүүлэг хийсэн.
Хээлтүүлэгч мал түрээсээр ашиглах малчид 99292426 утсаар холбогдож мэдээлэл авна уу.

Санал болгох

“АРХАНГАЙ ТҮНШЛЭЛ-2021” ҮЗЭСГЭЛЭН ХУДАЛДААГ ЗОХИОН БАЙГУУЛНА.

Хүнс, хөдөө аж ахуйн салбарын үйл ажиллагааг олон нийтэд сурталчлах, хамтын ажиллагааг дэмжих, орон нутгийн …