A huge collection of 3400+ free website templates JAR theme com WP themes and more at the biggest community-driven free web design site
Эхлэл > Uncategorized > ТӨВШРҮҮЛЭХ СУМАНД ҮР ТАРИА ХУРААЛТ 80 ХУВЬТАЙ БАЙНА

ТӨВШРҮҮЛЭХ СУМАНД ҮР ТАРИА ХУРААЛТ 80 ХУВЬТАЙ БАЙНА

Аймгийн Засаг дарга М.Батжаргал, ХХААГ-ын дарга П.Гомбодорж нар энэ амралтын өдрүүдэд Төвшрүүлэх суманд ажиллалаа.
Тариалангийн бүс нутаг болох Төвшрүүлэх суманд энэ жил 26 иргэн, аж ахуй нэгж 11 мянган га талбайг эргэлтэд оруулж үр тариа тариалжээ.
Хур бороо элбэгтэй байсан учир тариа хураалтын ажил 10 гаруй хоногоор хойшилсон байна. Тариа хураалтын ажил нийт дүнгээрээ 80 хувьтай байгааг Төвшрүүлэх сумын хөдөө аж ахуйн тасгийн мэргэжилтэн Ш.Буяндэлгэр хэлж байлаа.
Сүүлийн гурван жилтэй харьцуулахад ургацын баланс нэмэгдсэн байна. Нэгж га талбайгаас 18-20 цн улаанбуудай хурааж байгааг тариаланчид онцолж байв.
Тариа хураалтын ажилтай танилцах үеэр тариаланчдаас хэд хэдэн асуудал тавьж байсан юм. Тухайлбал
– Тариа болон бэлчээр сүйтгэж байгаа нугын бор эрвээхий, тарианы бөөс зэрэгтэй эрчимтэй тэмцэх арга хэмжээ авах.
– Малчид тариаланчдын эрх зүйн харилцааг зохицуулах.
– Ногоон тэжээл хадгалах агуулах савыг түрээсийн нөхцөлтэйгөөр олгож өгөх.
– Үр тариа хадгалах агуулах /элеватор /-тай болох зэрэг саналууд хэлж байлаа.
Тариаланчдаас гарсан саналуудыг шийдвэрлэж, хариу мэдэгдэхээ аймгийн удирдлагууд хэллээ.
Эх сурвалж: Аймгийн ЗДТГ

Санал болгох

“АРХАНГАЙ ТҮНШЛЭЛ-2021” ҮЗЭСГЭЛЭН ХУДАЛДААГ ЗОХИОН БАЙГУУЛНА.

Хүнс, хөдөө аж ахуйн салбарын үйл ажиллагааг олон нийтэд сурталчлах, хамтын ажиллагааг дэмжих, орон нутгийн …