A huge collection of 3400+ free website templates JAR theme com WP themes and more at the biggest community-driven free web design site
Эхлэл > Uncategorized > УРГАЦ ХУРААЛТ 80 ХУВЬТАЙ ЯВЖ БАЙНА.

УРГАЦ ХУРААЛТ 80 ХУВЬТАЙ ЯВЖ БАЙНА.

Үр тарианы ургамлын тариалалтын чанарыг соёололтоор хүлээн авсан дүнгийн нэгтгэлийг авч үзвэл 10400 га талбайд тариалснаас 2307 га буюу 22,8% нь соёололт онц, 5830 га буюу 57,7% нь сайн, 1963,4 га буюу 19,4% нь дунд зэргийн байсан бөгөөд үр тарианы соёололтын үед хур тунадасны хэмжээ багасаж байсан бол сүүлийн өдрүүдэд үргэлжилсэн зөөлөн бороо орсноор хөрсний чийг сайжирч, ургамлын өсөлт хөгжилтөд сайнаар нөлөөлсөн.
Архангай аймаг 2021 оны 10 дугаар сарын 10-ны байдлаар Улаанбуудай ангилсан 1000 га талбай ангилж, цайруулаад 1300 тн, шууд хураалт 8000 га талбайгаас 12000 тн, арвай 40 га-аас 30 тн, овьёос 50 га-аас 50 тн, тосны ургамлын хураалт хараахан эхлээгүй, малын тэжээл 550 га-аас 1100 тн, төмс 265 га талбайгаас 2120 тн, хүнсний ногоо 158 га талбайгаас 1264 тн хурааж ургац хураалт 80 хувьтай явагдаж байна.
Ургац хураалтанд комбайн-1, хадагч-12, будаа цэвэрлэгч-2, үр сортлогч-5, будаа ачигч-7, төмсний комбайн-1, төмс сортлогч-1, төмс ухагч-8 зэрэг 8 нэр төрлийн 50 техник хэрэгсэл, 218 хүн хүч ажиллаж байна.

Санал болгох

“АРХАНГАЙ ТҮНШЛЭЛ-2021” ҮЗЭСГЭЛЭН ХУДАЛДААГ ЗОХИОН БАЙГУУЛНА.

Хүнс, хөдөө аж ахуйн салбарын үйл ажиллагааг олон нийтэд сурталчлах, хамтын ажиллагааг дэмжих, орон нутгийн …