Монгол Улсын Засгийн Газраас хэрэгжүүлж байгаа “Мах, сүүний анхдугаар аян”, “Сав баглаа боодол” үндэсний хөтөлбөрийн хүрээнд өрхийн сүү үйлдвэрлэл, хүнсний зориулалтын сав, баглаа боодлыг дэмжих зорилгоор ХХААХҮЯ-аас Азийн Хөгжлийн банкны “Хөдөө аж ахуй, хөдөөгийн хөгжлийн нэмэлт санхүүжилт” төслийн санхүүжилтээр нийт 92 сая төгрөгийн сүү боловсруулах тоног төхөөрөмж, багаж хэрэгслийн иж бүрдлийг Чулуут, Тариат, Хангай, Өндөр-Улаан, Ихтамир сумдын 33 малчин, 3 хоршоонд олголоо.