A huge collection of 3400+ free website templates JAR theme com WP themes and more at the biggest community-driven free web design site
Эхлэл > Uncategorized > БОЛОВСРУУЛАХ ҮЙЛДВЭР, ЦЕХИЙГ БҮСЧЛЭН БАЙГУУЛНА

БОЛОВСРУУЛАХ ҮЙЛДВЭР, ЦЕХИЙГ БҮСЧЛЭН БАЙГУУЛНА

/Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2021.09.13-ны тогтоол. Аймгийн Мал аж ахуйн салбарын бодлого чиглэлээс/
БОЛОВСРУУЛАХ ҮЙЛДВЭР, ЦЕХИЙГ БҮСЧЛЭН БАЙГУУЛНА
Аймгийн Мал аж ахуйн салбарын бодлого чиглэлд:

2.2.2. Эрчимжсэн аж ахуйг хөгжүүлэх:

  1. Төв суурин болон газар тариалангийн бүс нутгуудыг түшиглэн эрчимжсэн аж ахуйн бүсчлэл тогтоон ашиг шимийн чиглэлээр нь төрөлжүүлэн хөгжүүлэх. Үүнд:
  • Баруун бүсэд сарлагын үхэр, төвийн бүсэд сүүний чиглэлийн үхэр, махны чиглэлийн хонь, гахай тахиа, зөгий, зүүн буюу газар тариалангийн бүсэд махны чиглэлийн хонь, үхрийн эрчимжсэн аж ахуйг бодлогоор дэмжинэ.
  • Мах үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх зорилгоор малын тэжээлийн үйлдвэрийг түшиглэн мал бордооны аж ахуйг бүсчлэн байгуулах, дэмжих.
  1. Эрчимжсэн аж ахуй эрхэлж буй фермерүүдийг эзэмшлийн газартай болгож, мал аж ахуй-газар тариаланг хослон хөгжүүлэх;
  2. Эрчимжсэн аж ахуй эрхэлж буй иргэд, аж ахуйн нэгжүүдийг хөрөнгө оруулалт, зээл, санхүүгийн бодлогоор дэмжих;…

2.2.3. Зорилтот зах зээлийг буй болгох

  1. Мал аж ахуйн үйлдвэрлэлийн түүхий эдийн нөөцөд түшиглэсэн боловсруулах үйлдвэр, цехийг аймгийн төв, сумдад бүсчлэн хөгжүүлэх;
-“Ноосны үйлдвэр”-ийг Хотонт, Тариат, Эрдэнэмандал сумдад,
-“Махны үйлдвэр”-ийг Эрдэнэбулган, Эрдэнэмандал, Өндөр-Улаан, Хотонт суманд
-“Сүүний үйлдвэр”-ийг Эрдэнэбулган, Тариат, Өгийнуур сумдад
-“Арьс шир боловсруулах үйлдвэр”-ийг Эрдэнэбулган Өлзийт сумдад
-“Тэжээлийн үйлдвэр”-ийг Ихтамир, Төвшрүүлэх, Хайрхан сумдад
-“Мал бордох аж ахуй”-г Цэнхэр, Батцэнгэл Ихтамир сумдад
  1. Малчид үйлдвэр эрхлэгчдийн шууд харилцааг дэмжиж, биржийн сүлжээ бий болгож хоршоо хэсэг нөхөрлөлийн үйл ажиллагааг дэмжих…

Санал болгох

Байгууллагын албан хаагчид Коронавирусээс урьдчилан сэргийлэх вакцины 3-р тунд хамрагдлаа.

Байгууллагын албан хаагчид Коронавирусээс урьдчилан сэргийлэх вакцины 3-р тунд хамрагдлаа. Хамтран ажилласан Эрдэнэбулган сумын 2-р …