A huge collection of 3400+ free website templates JAR theme com WP themes and more at the biggest community-driven free web design site
Эхлэл > Uncategorized > “Газар тариалан, хадлан тэжээл, бэлтгэх, техник, тоног төхөөрөмжийн түрээсийн үнэ, тариф тогтоох тухай” асуудлыг хэлэлцэн баталлаа.

“Газар тариалан, хадлан тэжээл, бэлтгэх, техник, тоног төхөөрөмжийн түрээсийн үнэ, тариф тогтоох тухай” асуудлыг хэлэлцэн баталлаа.

Архангай аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тэргүүлэгчдийн 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн хурлаар “Газар тариалан, хадлан тэжээл, бэлтгэх, техник, тоног төхөөрөмжийн түрээсийн үнэ, тариф тогтоох тухай” асуудлыг хэлэлцэн баталлаа.
“Хөдөө аж ахуйн хөгжлийг дэмжих хөтөлбөр”-ийн хүрээнд Техник дундын үйлчилгээний төв шинээр байгуулагдаж, цаашид газар тариалангийн үйлдвэрлэл эрхлэгчдэд төдийгүй малчид, иргэн, аж ахуйн нэгжүүдэд түрээсээр үйлчлэх юм.
Тарифын үнийн хувьд:
        1. Хагалгаа, шууд хураалт тус бүр 80000 төгрөг,
       2. Сийрүүлэх /хавах/, Борнойдох, булдах, үр тариа үрлэх,
           цайруулах тус бүр 50000 төгрөг, хор цацах-40000,
       3. Үр тариа ачих, тариа цэвэрлэх тус бүр 5000 төгрөг /1тн/,
       4. Бордоо цацах 35000 төгрөг,
       5. Тэжээл, өвс боох 1000 төгрөг /1 боодол/,
       6. Хадах, тармах 60000 төгрөг байна.

Санал болгох

Байгууллагын албан хаагчид Коронавирусээс урьдчилан сэргийлэх вакцины 3-р тунд хамрагдлаа.

Байгууллагын албан хаагчид Коронавирусээс урьдчилан сэргийлэх вакцины 3-р тунд хамрагдлаа. Хамтран ажилласан Эрдэнэбулган сумын 2-р …