A huge collection of 3400+ free website templates JAR theme com WP themes and more at the biggest community-driven free web design site

ХӨДӨӨ АЖ АХУЙН ҮЙЛДВЭРЛЭЛИЙГ ДЭМЖИЖ 400 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ЗЭЭЛ ОЛГОНО

ХӨДӨӨ АЖ АХУЙН ҮЙЛДВЭРЛЭЛИЙГ ДЭМЖИЖ 400 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ЗЭЭЛ ОЛГОНО
Энэ онд хөдөө аж ахуйг дэмжих хөнгөлөлттэй зээлийн төрлийг нэмэгдүүлж, төмс, хүнсний ногооны тариалалтад тусад нь 50 тэрбум төгрөгийг олгохоор Засгийн газрын хуралдаанаар шийдвэрлэв. Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжих хөнгөлөлттэй зээлийг дараах байдлаар олгоно.
✅Ноолуур бэлтгэл, үйлдвэрлэлд 150 тэрбум төгрөгийг 2 жилийн хугацаатай,
✅Газар тариалан, хаврын тариалалтад 100 тэрбум төгрөгийг 2 жилийн хугацаатай,
✅Төмс, хүнсний ногооны тариалалтад 50 тэрбум төгрөгийг 2 жилийн хугацаатай,
✅Ноос бэлтгэл, үйлдвэрлэлд 25 тэрбум төгрөгийг 2 жилийн хугацаатай,
✅Арьс, шир бэлтгэл, үйлдвэрлэлд 15 тэрбум төгрөгийг 2 жилийн хугацаатай,
✅Гурил, тэжээл, ургамлын тосны үйлдвэрлэлд 40 тэрбум төгрөгийг 1 жилийн хугацаатай 3 хувийн хүүтэйгээр арилжааны банкаар тус тус олгох юм. Засгийн газраас нийт зээлийн хүүгийн 7.65 нэгж хувийн хүүгийн дэмжлэг үзүүлнэ.
Эх сурвалж: ХХААХҮЯам

May be an image of text that says '劇 пм XYHC. хедев 2022 онд хедее аж ахуйн йлдвэрлэлийг дэмжихэд нийт 400 тэрбум тегрегийг хенгелелтэй зээл болгон олгоно бодлого шийдэл загджавын мэндсайхан XYHC, хедее аж ахуй, хθнг ΘΗ уйддвэрийнс'

Санал болгох

14 иж бүрдэл трактор бүхий техникийн үйлчилгээний төвийг ХХААХҮЯ -тай хамтран төсвийн хөрөнгө оруулалтаар байгууллаа.

Хөдөө аж ахуйн салбарын үйлдвэрлэлийн бүтээмжийг нэмэгдүүлэх, эрсдлийг бууруулахад техник, технологийн шинэчлэл, тэжээлийн нөөц, хангамж …