A huge collection of 3400+ free website templates JAR theme com WP themes and more at the biggest community-driven free web design site
Эхлэл > Uncategorized > ЯВУУЛЫН АХУЙН ҮЙЛЧИЛГЭЭ 4 СУМАНД АЖИЛЛАЖ 170 ИРГЭНД ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЛЭЭ.

ЯВУУЛЫН АХУЙН ҮЙЛЧИЛГЭЭ 4 СУМАНД АЖИЛЛАЖ 170 ИРГЭНД ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЛЭЭ.

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2021 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн “Үндэсний хөтөлбөрийн арга хэмжээг хэрэгжүүлэх тухай” А-301 тоот тушаалыг хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд 2021 оны 11 сарын 29-ний өдхөөс 12 дугаар сарын 02-ны өдрийг хүртэл Төвшрүүлэх, Өгийнуур, Булган, Цэнхэр сумын иргэдэд “Явуулын ахуйн үйлчилгээ”-г хүргэж ажиллалаа.
“Явуулын ахуйн үйлчилгээ”-ээр үсчин, гоо сайхан, маникюр (хумс гоо засал), гутал засварын үйлчилгээг 4 сумын 170 гаруй иргэдэд хүргэсэн бөгөөд сумдад ажиллах үеэр иргэдийн зүгээс явуулын ахуйн үйлчилгээг жилд 1-2 удаа зохион байгуулж сумын иргэдэд илүү олон төрлийн үйлчилгээг үзүүлж ажиллах талаар санал гарч байлаа.
Тус ажлын зорилго нь “Ахуйн үйлчилгээний салбарыг хөгжүүлэх” үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах, ахуйн үйлчилгээний салбарыг сурталчлах, аймагт үйл ажиллагаа явуулж байгаа холбоо нөхөрлөл, сайн дурын байгууллагатай хамтран ажиллаж иргэдэд чиглэсэн үйлчилгээ үзүүлэх юм.
Хамтран ажилласан ахуйн үйлчилгээний багийнхан, сумдын Хөдөө аж ахуйн тасгийн мэргэжилтнүүддээ баярлалаа.

Санал болгох

Best free WordPress theme