A huge collection of 3400+ free website templates JAR theme com WP themes and more at the biggest community-driven free web design site
Эхлэл > Uncategorized > УЛСЫН АВАРГА МАЛЧИН, СААЛЬЧИН, ТАРИАЛАНЧ, ФЕРМЕРТ ТОДОРХОЙЛОГДСОН ИРГЭДИЙН МАТЕРИАЛЫГ ЗАСАГ ДАРГЫН ЗӨВЛӨЛИЙН ХУРЛААР ХЭЛЭЛЦҮҮЛЛЭЭ. 2022.01.03

УЛСЫН АВАРГА МАЛЧИН, СААЛЬЧИН, ТАРИАЛАНЧ, ФЕРМЕРТ ТОДОРХОЙЛОГДСОН ИРГЭДИЙН МАТЕРИАЛЫГ ЗАСАГ ДАРГЫН ЗӨВЛӨЛИЙН ХУРЛААР ХЭЛЭЛЦҮҮЛЛЭЭ. 2022.01.03

Энэ жилийн хувьд Ихтамир, Хайрхан, Цэцэрлэг, Батцэнгэл, Тариат, Булган, Өндөр-Улаан, Жаргалант, Цэнхэр, Эрдэнэмандал, Өлзийт гэсэн 11 сумаас 14 малчны материал иржээ. Үүнд:
Улсын аварга малчинд 11, Улсын хошой аварга малчинд нэг, Аварга саальчинд нэг Аварга тариаланчид нэг, Аварга фермер, малчинд нэг тус тус нэр дэвшиж тодорхойлогдсон байна.
Аймгийн Засаг даргын зөвлөлөөр Улсын аварга малчин, саальчин, тариаланч, фермерт тодорхойлогдсон иргэдийн материалыг ажлын үзүүлэлт, холбогдох журмыг үндэслэн хэлэлцлээ.
Зөвлөлийн гишүүд Улсын аварга малчинд арав, Хошой аварга малчинд нэг, Аварга саальчинд нэг, Аварга фермерт нэг, Аварга тариаланчид нэг иргэнийг тус тус дэмжиж Хүнс хөдөө аж ахуйн хөнгөн үйлдвэрийн яаманд уламжлахаар шийдвэрлэлээ.
Эх сурвалж: Архангай аймгийн ЗДТГ

Санал болгох

Best free WordPress theme