2021 оны аймгийн “Аварга малчин”-д 101, Хошой аварга малчинд долоо, Аварга тариаланч хамт олонд нэг, аварга саальчинд арван иргэнийг тус тус тодорхойлогдож ирүүлснийг 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр аймгийн Засаг даргын зөвлөлийн хурлаар хэлэлцүүллээ.
Ирэх оноос аймгийн аварга малчин, аварга саальчин тодруулах журамд өөрчлөлт оруулж малын хөлийн татвар төлсөн байдал, нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлж туслах малчдаа малжуулж, нийгмийн даатгал, татварыг нь төлсөн зэргийг гол шалгуур болгох саналыг Засаг даргаас зөвлөлийн гишүүдэд тавилаа.