A huge collection of 3400+ free website templates JAR theme com WP themes and more at the biggest community-driven free web design site
Эхлэл > Uncategorized > Ихтамир, Цэнхэр сумын Засаг даргын тамгын газартай хамтран “Малчдын зөвлөгөөн”-ийг зохион байгууллаа.

Ихтамир, Цэнхэр сумын Засаг даргын тамгын газартай хамтран “Малчдын зөвлөгөөн”-ийг зохион байгууллаа.

Ихтамир, Цэнхэр сумын Засаг даргын тамгын газартай хамтран “Малчдын зөвлөгөөн”-ийг зохион байгууллаа.
Аймгийн “Мал аж ахуйн салбарын бодлого чиглэл 2021-2025 он” бодлогын баримт бичгийг хэрэгжүүлэх зорилгоор малын тоо толгойн татварын хөрөнгийг зөв зүйтэй зарцуулах, төсвийг үр дүнтэй зохион байгуулах, хийгдэх ажлын стандартыг мөрдүүлэх, техникийн тодорхойлолтыг боловсруулах, гүйцэтгэлд хяналт тавих, мэргэжил арга зүйн зөвлөгөөгөөр хангах (өвс, тэжээлийн агуулах саравч шинээр барих, засварлах, бэлчээрт худаг гаргах, бэлчээрийн хортон мэрэгчтэй тэмцэх, бэлчээрийн менежментийг хэрэгжүүлэх, малын чанар, үүлдэр угсааг сайжруулах, хээлтэгч, хээлтүүлэгч мал худалдан авах, бойжуулах, малын хашаа хороо, багаж тоног төхөөрөмж худалдан авах, тэжээлийн ургамал тариалах, нөөц бүрдүүлэх зэрэг) ашиглалт хамгаалалтыг сайжруулах чиглэлээр мэдээлэл хийлээ.
Хоршоо хөгжүүлэх сангийн журмын танилцуулгыг хийж зээлийг үр дүнтэй олгох талаар зөвлөмж чиглэл өгсөн.
Мөн малчдыг зориулалтын сав хэрэглэх, эрүүл аюулгүй хүнсээр ард иргэдээ хангахыг уриаллаа.
Зөвлөгөөнд оролцсон малчдын санал хүсэлтийг сонсож тулгамдсан асуудлуудаа шийдвэрлэх гарц шийдлийг тодорхойлов.
Зөвөлгөөнд Ихтамир суманд 120 малчин, Цэнхэр суманд 280 малчин тус тус оролцлоо.

Санал болгох

Аймгийн Засаг дарга М.Батжаргал Хүнс, хөдөө аж ахуйн газрын албан хаагчидтай уулзаж, цаг үеийн асуудлаар санал солилцлоо.

Аймгийн Засаг дарга М.Батжаргал Хүнс, хөдөө аж ахуйн газрын албан хаагчидтай уулзаж, цаг үеийн асуудлаар …