A huge collection of 3400+ free website templates JAR theme com WP themes and more at the biggest community-driven free web design site
Эхлэл > Uncategorized > ӨНДӨР-УЛААН СУМАНД “МАЛЧДЫН ЗӨВЛӨГӨӨН” ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА

ӨНДӨР-УЛААН СУМАНД “МАЛЧДЫН ЗӨВЛӨГӨӨН” ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА

ӨНДӨР-УЛААН СУМАНД “МАЛЧДЫН ЗӨВЛӨГӨӨН” ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА
Өндөр-Улаан сумын Засаг даргын тамгын газартай хамтран 2022 оны 05 дүгээр сарын 05-ны өдөр “Малчдын зөвлөгөөн”-ийг зохион байгуулж байна.
“Мал аж ахуйн салбарын бодлого чиглэл 2021-2025 он” бодлогын баримт бичгийг хэрэгжүүлэх зорилгоор малын тоо толгойн татварын хөрөнгийг зөв зүйтэй зарцуулах, төсвийг үр дүнтэй зохион байгуулах, хийгдэх ажлын стандартыг мөрдүүлэх, техникийн тодорхойлолтыг боловсруулах, гүйцэтгэлд хяналт тавих, мэргэжил арга зүйн зөвлөгөөгөөр хангах (өвс, тэжээлийн агуулах саравч шинээр барих, засварлах, бэлчээрт худаг гаргах, бэлчээрийн хортон мэрэгчтэй тэмцэх, бэлчээрийн менежментийг хэрэгжүүлэх, малын чанар, үүлдэр угсааг сайжруулах, хээлтэгч, хээлтүүлэгч мал худалдан авах, бойжуулах, малын хашаа хороо, багаж тоног төхөөрөмж худалдан авах, тэжээлийн ургамал тариалах, нөөц бүрдүүлэх зэрэг) ашиглалт хамгаалалтыг сайжруулах чиглэлээр мэдээлэл хийж, Хоршоо хөгжүүлэх сангийн журмын танилцуулга, зээлийг үр дүнтэй олгох талаар зөвлөмж чиглэл өгч, малчдыг зориулалтын сав хэрэглэх, эрүүл аюулгүй хүнсээр ард иргэдээ хангахыг уриаллаа.
Зөвлөгөөн “Хариуцлагатай нүүдэлчин хоршоо, хөдөө аж ахуйн кластер бий болгож малчдын амьжиргааг шинэ шатанд гаргах боломж” хэлэлцүүлгээр үргэлжилж байна.
Зөвлөгөөнд аймгийн Засаг дарга, ХХААГ-ын дарга, мэргэжилтнүүд, сумын удирдлага, ХААИСургуулийн багш, “Номадик ХАБ” ХХК, “UBCAb”8 “Шим агро”, “Фийд” ХХК зэрэг хоршоодын төлөөлөл, Хаан банк, аймгийн Цагдаагийн газар, ГХБХБГ-ын мэргэжилтэн, сумын 180 малчин нийт 200 гаруй хүн оролцож байна.
уй хүн оролцож байна.

Санал болгох

Аймгийн Засаг дарга М.Батжаргал Хүнс, хөдөө аж ахуйн газрын албан хаагчидтай уулзаж, цаг үеийн асуудлаар санал солилцлоо.

Аймгийн Засаг дарга М.Батжаргал Хүнс, хөдөө аж ахуйн газрын албан хаагчидтай уулзаж, цаг үеийн асуудлаар …