A huge collection of 3400+ free website templates JAR theme com WP themes and more at the biggest community-driven free web design site
Эхлэл > Uncategorized > “Олны хүч оломгүй далай” аян

“Олны хүч оломгүй далай” аян

Аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас зохион байгуулж буй “Олны хүч оломгүй далай” аяны хүрээнд дараах ажлуудыг зохион байгууллаа. Үүнд:
1. “Байгууллагын залуучуудын хувь хүний хөгжлийг дэмжих”,
2. “Эд материалын болон мөнгөн тусламж үзүүлэх”,
3. “Эрүүл мэндийн асуудлыг нь шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлэх” ажлыг тус тус сонгон авч байгууллагын “Залуучуудын хөгжлийн зөвлөл”-ийн санаачилгаар албан хаагчдийн тулгамдсан асуудлыг судлан хамт олны сайн дурын үндсэн дээр залуу албан хаагчдын нийгмийн болон бусад асуудлыг шийдвэрлэхэд нь дэмжлэг үзүүллээ.
Эд материалын болон мөнгөн тусламж үзүүлэх ажлын хүрээнд байгууллагын албан хаагчдын зүгээс 600,000 төгрөгийн мөнгөн хандивыг цуглуулж 2 ажилтны хүүхдэд эмчилгээний зардал болгон тус бүр 300.000 төгрөгийн мөнгөн тусламж үзүүллээ.
Залуучуудын хувь хүний хөгжлийг дэмжих ажлын хүрээнд Насан туршийн болосролын төвтэй хамтран “Цаг төлөвлөлт ба бүтээмж” сэдэвт сургалт хийсэн бол аймгийн Төв лабораторид эрүүл мэндийн үзлэг шинжилгээнд албан хаагчдыг хамруулж, зөвөлгөө авлаа.

Санал болгох

Best free WordPress theme