A huge collection of 3400+ free website templates JAR theme com WP themes and more at the biggest community-driven free web design site

Аймгийн Төв лабораторид байгууллагын албан хаагчид эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг, найман төрлийн шинжилгээнд бүрэн хамрагдаж, эмчийн зөвлөгөө авлаа.

Аймгийн Төв лабораторид байгууллагын албан хаагчид эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг, найман төрлийн шинжилгээнд бүрэн хамрагдаж, эмчийн зөвлөгөө авлаа.  

Дэлгэрэнгүй »

Хонь, тэмээний ноос бэлтгэж үндэсний үйлдвэрт тушаасан малчин, мал бүхий этгээдэд мөнгөн урамшуулал олгох журмын дагуу 2021 онд хонь, тэмээний ноосны урамшууллын баримт олгох боловсруулах үйлдвэрүүдийн жагсаалтыг хүргэж байна.

Малчин та доорх аж ахуйн нэгжүүдэд ноос тушааснаар мөнгөн урамшуулалд хамрагдах боломжтой юм. 2021 ОНД ХОНИНЫ НООСНЫ УРАМШУУЛЛЫН БАРИМТ ОЛГОХ БОЛОВСРУУЛАХ ҮЙЛДВЭРҮҮДИЙН ЖАГСААЛТ “Алтайн түмэн сүрэгтэн” Хоршоо  “Анжел фелтинг” ХХК  “Ашид ноос” ХХК  “Баатар хайрхан эсгий” ХХК  “Багануур эсгий” ХХК  “Бампүлс” ХХК  “Бат баян дагналтай” ХХК  “Батдэлгэр” ХХК  “Бат цагаан …

Дэлгэрэнгүй »

ЭНЭ ХАВРЫН ТАРИАЛАЛТЫН ТӨЛӨВЛӨГӨӨГ 111.9 ХУВИАР БИЕЛҮҮЛЛЭЭ

Архангай аймаг энэ онд үр тариа 8703 га талбайд үүнээс улаан буудай 8403 га-д, арвай 100 га-д, овьёос 200 га-д, малын тэжээл 3300 га-д, тосны таримал 900 га-д, төмс 277.5 га-д, хүнсний ногоо 147 га-д, жимс жимсгэнэ 168.9 га-д нийт 13496.1 га талбайд тариалхаар төлөвлөж улаан буудай 9818 га-д, арвай …

Дэлгэрэнгүй »

ХХААХҮ-ИЙН САЛБАРЫН НИЙТ ХАМТ ОЛНЫ ЗҮТГЭЛИЙГ ЗАСГИЙН ГАЗАР ҮНЭЛЛЭЭ

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам  ХХААХҮ-ийн яам Монгол Улсын хууль тогтоомж, төрийн бодлого, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлэн өнгөрсөн оны үзүүлэлтээр тэргүүлж, шилдэг яамаар шалгарлаа. Сүүлийн хоёр жил ковид-19 цар тахал дэгдэж, хэвийн амьдралын горим алдагдсан амаргүй нөхцөл байдалтай байгаа ч энэ том салбарынхан хамтдаа хичээсэн …

Дэлгэрэнгүй »

Аймаг улаан түвшин буюу бүх нийтийн бэлэн байдалд шилжих шийдвэр гаргаж буй асуудлаар худалдаа нийтийн хоолны салбарынхны хүсэлтээр холбогдох төлөөлөлтэй уулзаж санал бодлыг сонслоо.

Тэдний зүгээс хүнд байдалд удаан тэсэхгүй гэдгээ илэрхийлж , халдвар хаанаас гараад байгаад дүгнэлт хийх, хатуу хөл хорионы дэглэмийн хоногийг багасгах, үйлчилгээний цагийг сунгаж дараалал бөөгнөрөл үүсгэхгүй байх, худалдаа үйлчилгээний төв, хоолны газар, рестароныг тусгай горимоор, дотроо ээлжээр ажиллах боломжоор хангах зэрэг маш олон санал, шаардлага гаргав.

Дэлгэрэнгүй »

“АЖЛЫН БАЙРЫГ ДЭМЖИХ” ЗЭЭЛИЙГ 204 ИРГЭН, АЖ АХУЙН НЭГЖИД ОЛГОСОН БАЙНА.

Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй Эрүүл мэндээ хамгаалж эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөөний хүрээнд “Ажлын байрыг дэмжих” зээлийг арилжааны банкуудаар дамжуулан олгож байна. Өнөөдрийн байдлаар ажлын байрыг дэмжих зээлийг Хаан банк 117 иргэн, аж ахуйн нэгжид 7,4 тэрбум төгрөг, Төрийн банк 46 иргэн, аж ахуйн нэгжид …

Дэлгэрэнгүй »

1738.1 МЯНГАН ТОЛГОЙ ТӨЛИЙГ 94 ХУВЬТАЙ БОЙЖУУЛЖ БАЙНА

Архангай аймгийн хэмжээнд энэ онд төллөвөл зохих 1983.6 мянган толгой эх мал тоологдсоноос 85.3 хувь буюу 1855.3 мянган толгой эх мал төллөж 1738.1 мянган толгой төл малыг 94 хувьтай бойжуулсан. Үүнээс нийт төллөвөл зохиох эх малыг төрөл тус бүрээр авч үзвэл нийт ингэний 68.8 хувь буюу 236 толгой ингэ, нийт …

Дэлгэрэнгүй »

ХАВРЫН ТАРИАЛАЛТ 70 ОРЧИМ ХУВЬТАЙ ЯВАГДАЖ БАЙНА

Архангай аймаг энэ хавар үр тариа 8703 га талбайд үүнээс Буудай 8403 га-д, Арвай 100 га-д, Овъёос 200 га-д, малын тэжээл 3300 га-д, тосны таримал 900 га-д, төмс 277.5 га-д, хүнсний ногоо 146.7 га-д, жимс жимсгэнэ 168.9 га-д нийт 13496.1 га талбайд тариалалт хийнэ. Өнөөдрийн байдлаар аймгийн хэмжээнд Буудай 8834 …

Дэлгэрэнгүй »

ХАВРЫН ТАРИАЛАЛТАД ЗОРИУЛЖ ХҮНСНИЙ НОГООНЫ ҮРИЙГ ХӨНГӨЛӨЛТТЭЙ НӨХЦӨЛӨӨР ОЛГОЛОО

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Хөдөө аж ахуйг дэмжих сангаас 50 кг шар лууван, 2,5 кг шар манжин, 10 кг хүрэн манжин, 50 кг сармис, 5 кг урт сонгинын хар үр, 0,5 кг тарвас, 0,5 кг бууцай, 3 уут өргөст хэмх, 0,1 кг улаан лооль, 2 кг чинжүү, …

Дэлгэрэнгүй »

ҮЛИЙН ЦАГААН ОГОТНОТОЙ ТЭМЦЭХ АЖЛЫГ 4 СУМЫН 15.0 МЯНГАН ГА БЭЛЧЭЭРТ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА.

Бэлчээрийг хамгаалах, нөхөн сэргээх, бэлчээрийн ургамал хөрсөнд хөнөөл учруулж буй үлийн цагаан огтонотой тэмцэх ажлыг Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн сайдын 2021 оны А-76 дугаар тушаал, аймгийн Засаг даргын 2021 оны А/238 тоот захирамжаар батлагдсан удирдамж зааврын дагуу микробиологийн аргаар Өгийнуур сумын 5000 га, Батцэнгэл сумын 2500 га, Хашаат сумын …

Дэлгэрэнгүй »