A huge collection of 3400+ free website templates JAR theme com WP themes and more at the biggest community-driven free web design site

Аймгийн хэмжээнд 19 сумын 101 багийн 17.4 мянган малчин мал бүхий өрхийн 6.3 сая толгой малыг 14.6 мянган малчин өрхийн 54.3 мянган малчин маллаж өвөлжүүлж хаваржуулах бэлтгэл ажлыг хангаж байна.

Улсын тусгай хамгаалалттай бүс нутагт 193.6 мянган толгой мал отроор өвөлжинө 2020.10.05 Аймгийн хэмжээнд 19 сумын 101 багийн 17.4 мянган малчин мал бүхий өрхийн 6.3 сая толгой малыг 14.6 мянган малчин өрхийн 54.3 мянган малчин маллаж өвөлжүүлж хаваржуулах бэлтгэл ажлыг хангаж байна. Үүнээс Улсын тусгай хамгаалалттай бүс нутагт 7 сумын …

Дэлгэрэнгүй »

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт хүч хөдөлмөрөө зориулан ажиллаж байсан үе, үеийн ахмадуудаа АХМАДЫН баярын мэнд хүргэе.2020.10.01

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт хүч хөдөлмөрөө зориулан ажиллаж байсан үе, үеийн ахмадуудаа АХМАДЫН баярын мэнд хүргэж, эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе. 💐💐💐  

Дэлгэрэнгүй »

“Архангай түншлэл” үзэсгэлэн худалдаа болж, шилдгүүдээ шалгаруулав. 2020.09.25

“Архангай түншлэл” үзэсгэлэн худалдааг энэ жил 15 дахь жилдээ зохион байгууллаа. “Архангай түншлэл-2020” үзэсгэлэн худалдаанд 11 сум, Улаанбаатар хот, Сэлэнгэ, Завхан аймгуудийн нийт 79 аж ахуйн нэгж, иргэд төмс хүнсний ногоо, жимс жимсгэнэ, сүү сүүн бүтээгдэхүүн, гурилан бүтээгдэхүүн, модон эдлэл, бэлэн хувцас, гар урлалын бүтээгдэхүүн, гэр ахуйн цахилгаан бараа, эсгий …

Дэлгэрэнгүй »

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Швейцарын хөгжлийн агентлагтай хамтран хэрэгжүүлж буй ” Ногоон алт малын эрүүл мэнд” төсөлтэй хамтран ” Эрүүл бэлчээр-Эрүүл мал- Эрүүл хүнс” сэдэвт төвийн бүсийн зөвлөгөөн эхэллээ.

Уг зөвлөгөөнд Улсын Их Хурлын гишүүн Г.Тэмүүлэн, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн, Швейцарын хөгжлийн агентлагийн дарга Стефани Бурри, аймгийн Засаг дарга Ц.Мөнхнөсөн, ХХААХҮЯам, төслийн холбогдох мэргэжилтнүүд, Архангай, Өвөрхангай, Булган, Дархан-Уул, Орхон, Сэлэнгэ, Хөвсгөл аймгийн Хүнс хөдөө аж ахуйн газар, сумын хувийн мал үржилийн …

Дэлгэрэнгүй »

Орон нутгийн шилдэг бүтээгдэхүүн номинацид “АМИН ЧАНАР” сүүний уураг шалгарлаа 2020.09.21

“Эрүүл хүнс-Эрүүл Монгол хүн” үндэсний хөтөлбөрийн хүрээнд 15 дах жилдээ Улаанбаатар хотноо зохион байгуулагдсан “Намрын ногоон өдрүүд-2020” үзэсгэлэн худалдаа өнөөдөр өндөрлөж, шилдгүүдээ шалгаруулахад орон нутгийн хүнсний шилдэг бүтээгдэхүүнээр Архангай аймгийн “Бага рашаант” ХХК-ийн үйлдвэрлэсэн “АМИН ЧАНАР” сүүний уургийн багц шалгарсан байна.

Дэлгэрэнгүй »

“Саальчдын баяр”-ыг гурав дахь жилдээ зохион байгууллаа.

Батцэнгэл сумын Засаг даргын нэрэмжит саальчин бүсгүйчүүдийн хөдөлмөр бүтээлийн уралдаан, “Саальчдын баяр”-ын гуравдугаар уралдааныг зохион байгуулжээ. Энэ нь малчин бүсгүйчүүдийн мал маллах, малын сүү, цагаан идээ боловсруулах уламжлалт арга барилыг сурталчлан таниулах, харилцан туршлага солилцуулах, тэдний хөдөлмөр бүтээлийг үнэлэх, урамшуулах, олон нийтийн хүртээл болгох, цагаан идээний хэрэглээг нэмэгдүүлэх, сумын шилдэг …

Дэлгэрэнгүй »

Намрын ургац хураалтад 138 техник хэрэгсэл ажиллана. 2020.08.25

Энэ жилийн хувьд хаврын тариа хураалт 9 сарын дунд үеэс эхлэх төлөвтэй байна. Намрын ургац хураалтад ажиллах үр тарианы комбайн 25, ангилан хадагч дүүжин болон чиргүүлийн жатка 31, будаа цэвэрлэгээний машин 5, үр сортлогч 1, будаа ачигч 7, төмс ухагч 24, тээврийн машин 15, дугуйт трактор чиргүүлтэй 28, түлшний машин …

Дэлгэрэнгүй »

Биотехнологийн дэвшилтэд аргыг нэвтрүүлж бод малд зохиомол хээлтүүлэг хийж байна 2020.08.24

Мах, сүү үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэх зорилгоор Сэлэнгэ, Грефорд, Симентал үүлдрийн гүн хөлдөөсөн үрээр 38 толгой үнээнд зохиомол хээлтүүлэг хийх ажлыг зохион байгуулж байна.

Дэлгэрэнгүй »

Өвлийн хүлэмжийг ашиглалтад хүлээн авлаа 2020.08.24

Аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан “Өрх бүр үйлдвэрлэгч” дэд хөтөлбөрийн хүрээнд орон нутгийн төвсийн хөрөнгөөр 10х40 м-ийн харьцаатай өвлийн хүлэмж барих ажлыг Э.Тэмүүжин захиралтай “ Ди Ти И ЭМ Строй” ХХК хийж гүйцэтгэн 2020 оны 08 сарын 20-ны өдөр ашиглалтанд хүлээлгэн өглөө. Өвлийн хүлэмж ашиглалтад орсноор жилийн 4 …

Дэлгэрэнгүй »

Ургацын урьдчилсан балансыг тогтоолоо 2020.08.24

Архангай аймаг энэ хавар үр тариа 7849 га-д, тосны ургамал 901 га-д, малын тэжээл 3000 га-д, төмс 264 га-д, хүнсний ногоо 140 га-д, жимс жимсгэнэ 150 га талбайд тус тус тариалж нийт 12304 га талбайд тариалалт хийсэн. Энэ жилийн хувьд хаврын хөрсний чийг дутмаг, хур бороо оройтож 6 дугаар сарын …

Дэлгэрэнгүй »

Мах, махан бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн технологийн сургалтад хамрагдлаа. 2020.08.12

Монгол Улсын Засгийн газраас Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт 2020 оныг “Мал аж ахуйн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний нөөц ашиглалт, экспортыг дэмжих жил” болгон зарлаж, мал аж ахуйн гаралтай түүхий эд бүтээгдэхүүний нөөцийг эдийн засгийн эргэлтэд оруулах, үндэсний боловсруулах үйлдвэрийг бүрэн хангах, экспортлох боломжийг бүрдүүлэхээр шийдвэрлэсэн. Энэхүү сургалтад …

Дэлгэрэнгүй »

ЧУЛУУТ СУМАНД САРЛАГИЙН ТУХАЙ КИНО ХИЙГДЭНЭ 2020.08.10

Архангай аймгийн Засаг даргын тамгын газар, Чулуут сумын Засаг даргын тамгын газар, UBS телевиз хамтран “САРЛАГ”-ийн тухай УСК-г Чулуут суманд хийхээр болсон. Өнөөдөр кино төслийн нээлтийн үйл ажиллагаа болж УИХ гишүүн Ё.Баатарбилэг, аймгийн Засаг дарга Ц.Мөнхнасан, Чулуут сумын нутгийн зөвлөлийн дарга Ч.Энх-Амгалан, Аймгийн ИТХ-ын төлөөлөгч Б.Түмэнжаргал нарын зочид төлөөлөгчид оролцлоо. …

Дэлгэрэнгүй »

8 аж ахуй нэгж, хоршооны 845.0 сая төгрөгийн төсөл шалгарлаа 2020.08.10

Хүнс, хөдөө аж ахуйн ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2020 оны 04 сарын 17-ний өдрийн А-131 тоот тушаалаар “Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас хөнгөлөлттэй зээл олгох төсөл сонгон шалгаруулах” журам батлагдсан. Зээлийг хүртээмжтэй болгох үүднээс Сангаас шууд олгох зээлийн хэмжээг орон нутагт 20.0-200.0 сая төгрөг хүртэл олгохоор тогтоосон. Экспортыг нэмэгдүүлж, импортыг …

Дэлгэрэнгүй »

Өвөл, зуны цогцолбор хүлэмжийн үйл ажиллагаа талаар 2020.08.04

Архангай аймгийн Засаг даргын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт тусгагдсан “Өрх бүр үйлдвэрлэгч” дэд хөтөлбөрийн хүрээнд 2019 оноос эхлэн энэхүү цогцолбор аж ахуйн үйл ажиллагаа эхэлсэн. Өнгөрсөн жил тодорхой эрхэлсэн ажилгүй 18 хүнийг сонгон авч Улаанбаатар хотноо 4 хоног ажлын байрны сургалтад хамруулан дадлагажуулж, 6х40 м-ийн харьцаатай зуны 6 хүлэмжид хуваарилан …

Дэлгэрэнгүй »